Зүүд юм чи, зүүд гэдгийг нь мэддэг ч
Зүүд биш гэж итгэх дуртай амьдрал юм чи.
Амьдрал юм чи, амьдрал гэдгийг нь мэддэг ч
Амьдрал биш гэж итгэх дуртай зүүд юм чи.
Зүүд гээд амьдралаа ярилтай нь ч биш дээ.
Зөрөг зам эдгэвч зүрхний шарх эдгэхгүй.
Зүгээр л надаас явсны чинь төлөө
Зөндөө олон гэрэлт шүлэг бичнэ ээ