Uhaarhui
Ухаарал бол аугаа их гэгээрэл
Friday, August 5, 2011
Зүүд юм чи, зүүд гэдгийг нь мэддэг ч
Зүүд биш гэж итгэх дуртай амьдрал юм чи.
Амьдрал юм чи, амьдрал гэдгийг нь мэддэг ч
Зүүд гээд амьдралаа ярилтай нь ч биш дээ.
Зөрөг зам эдгэвч зүрхний шарх эдгэхгүй.
Зүгээр л надаас явсны чинь төлөө
Зөндөө олон гэрэлт шүлэг бичнэ ээSaturday, June 25, 2011
Бvсvйчvvддээ.
Нулимсаа гамна бvсгvй минь
Нуур болгон битгий vерлvvл
Нулимсан нууранд чинь чамаас єєр xvн сэлэxгvйн учир
Нуугдаж унагаx нулимсаа гамнаа бvсгvй минь гамна
Xэзээ нэгэн цагт аз жаргал тэврээ дэлгэxэд
Xиргvй тунгалаг нулимсаараа тосон аваxдаа гамна
Алаг vрсээ єсгєн элбэрэл xайрыг тvгээн
Ач гучаа xаран жарган сууxдаа гамна
Єнєєдєр чамд тоxиоx зовлон шаналал бvр
Маргаашийн жаргалтай амьдралын эxлэл гэдгийг сана
Баярын нулимс унагаx єдєр vvнээс олон гэдгийг уxааран
Багтаж ядан vерлэx зовлонт нулимсаа гамна
Буруу биш зєв яваа цагт
Буян нь ирнээ тэр єдрийг xvлээ
Уруудаж биш уxаарч яваа цагт
Урам нь ирнээ тэр єдрийг xар
Ганц тоxиосон мууxай бvxнээ vдэн эцсийн удаа уйлаад
Мянга мянган жаргалын ємнєєс цээж дvvрэн инээ дээ...
Thursday, April 28, 2011
Гүнжээ.
Ай миний Гүнжээд: Сэтгэлд тунасан мэлмэн хар нүд ахиад л гунигийн ай хөглөж сэтгэлээс минь сүүлчийн навчис хагдарлаа. Энэ бол чиний минь зүгт ниссэн миний шувуудын сүүлч.
Шаргал намраар чи минь айлд очиж шандуурсан хүсэлдээ зүрхээ эсгэн үлдэнэ гэж бодож явсангүй найз нь. Бүсгүй заяанныхаа эмзэгхэн бодолдоо уусавч бүрэг ялдамхан Гүнжээ минийх л юм шиг санагдаад ... ... ...
Асга тойрмын чулуудаар гэр барин тоглохдоо айлын эгчийг дуурайж дээжээ надад барьдарсан. Арван жилийн сургуулдиа тохой залган суухдаа анхны хайрын минь захидлыг алгандаа нуусан гэнэн ичэнгүйрэл бас хүнийх гэж үү! Ай үгүй ээ үгүй хүслэнт багын Гүнжээ хүнийх биш минийх.
Торгон туузаар гоёж хүнийх болон одлоо ч тоодгор баривчтай төрх нь минийх л хэвээр үлдэнэ. Хуримын бэлзэг хуруундаа зүүн өнөөдөр чи минь айлын бэр болон одход хуучирч илааршихгүй зүрхийг минь одоо хэн илбэх юм бэ?
Нэн эмзэг хүсэлдээ нэрийг чинь дуудсаар нэг л мэдхэнээ би чулуун гэртээ ирчихэж.
Тулга хэмээн нэрлэдэг гурвалжин чулуу минь эмтэрчихэж, тугалын шилбүүрээр хийсэн уурга маань ч хүртэл гундчихаж, аавын суудалдаа суусан ч сэтгэл нэг л эзгүй, аагтай цайгаа барьдаг чи минь бас эзгүй...
Цайлган инээдээрээ чи минь булгийн усыг сүллэж цайгаа уудаа хэмээн дээжээ надад барьдагсан. Алийгаа мэдэхгүй би чинь тэгэхэд нь аавынхаа үгийг зээлдэж “ Ашгүй сайхан цайлчихлаа хө адуундаа мордъё” гээд босдогсон …
Дурсамжийн хуудас хаагдаж дуусаагүй байтал хөнгөн тэрэг алгуурхан асаж хөөрхөн Гүнжээ төрхөмөө орхин одлоо. Зураах цагаан тоосны хойноос дурандан хоцорхуйд зуунаас ч урт өдрийн наран жаргаж байлаа.
Бүсгүй минь чи
Санадаггvй ээ бvсгvй минь чи надад хайртай байсан гэв vv
Санаандаа эргэж буцдаггvй болохоор чиний тухай дурсамж л vлдэж
Салхитай байсан тэр vдэш миний хацрыг нулимс зvсээд
Сартай зєргєєр танихгvй залуутай сугдаад л одсон
Мартаж чаддаггvй юм даа тэр агшнийг
Маргаашийн тухай бодохоор гунигтай ч юм шиг
Харчуулын нvдний эрвээхэй байсныг чинь би мэднээ
Халин нисэх тэмvvлэлийг чинь бас би мэднээ
Халуун гал, хvйтэн мєс байсныг чинь мартаагvй болохоор
Хаа нэгэн газар дvрэлзэж, дvрэлзvvлж явааг чинь ч би бас өнөөдөр мэдэж байна...
Санаандаа эргэж буцдаггvй болохоор чиний тухай дурсамж л vлдэж
Салхитай байсан тэр vдэш миний хацрыг нулимс зvсээд
Сартай зєргєєр танихгvй залуутай сугдаад л одсон
Мартаж чаддаггvй юм даа тэр агшнийг
Маргаашийн тухай бодохоор гунигтай ч юм шиг
Харчуулын нvдний эрвээхэй байсныг чинь би мэднээ
Халин нисэх тэмvvлэлийг чинь бас би мэднээ
Халуун гал, хvйтэн мєс байсныг чинь мартаагvй болохоор
Хаа нэгэн газар дvрэлзэж, дvрэлзvvлж явааг чинь ч би бас өнөөдөр мэдэж байна...
Friday, April 15, 2011
Tuesday, April 12, 2011
Намба гэрэлтсэн хорин нас
Сайн байна уу? Миний сэтгэлд татсан мөнхийн солонго минь .чамдаа би шинэ оны гэрэл гэгээ бадарсан анхны өдөртэй хамт сэтгэлийнхээ гал халуун хайраа илгээж сууна. Бодолд бэлчсэн дурсамж эргэж нэг хөврөхөд тэр нэгэн хайрын азтөй учрал бүр тодрон тодрсоор л ...
Намрын сүүлчийн навчис цасан ширхэг хөтөлсөөр одсон тэр нэгэн өдөр чамтай би учирсан.зүүдэн юм шиг алаг нүд сэтгэлд дотнохон цагаахан инээмсэглэл тэгэхэд би арван зургаахан настай байсан.
Хонхны дуутай ижилдэн дассан сургуулийн саруул танхимд хаврын яргуй өвлийн сардаа нүдлээд насанд ганцхан тохиох анхны хайр минь надад ирсэн.чамтайгаа би дэндүү тэнгэрлэг насныхаа дэндүү цайлган үедээ учирсан. Яг тэр үеэс хойш дөрвөн хаврын баяр дагуулсан шувуудыг угтаж дөрвөн намрын гуниг дагуулсан шувуудыг үдлээ.
Нар тосон гүйсэн сурагч нас минь намба гэрэлтсэн харцтай хорин насаар солигдлоо . хумсны толио шиг амьдрал сүүдэрт хулдуулж гунихраад л насны ганцхан хайр минь чамайгаа санан бэтгэрээд л... Нандин итгэлийнхээ чандад байгаа чинийхээ дүрийг толидож суухдаа нанчид хааяахан хүртчихээд шүлэг тэрлэдэг болсон. Миний алаг нүдэн амьдрлын утга учир минь чамдаа би хавар хаврын цэнхэр яргуйг дууч урины шувуудын хамт хэзээ ч мөхөшгүй тэнгэрлэг ариун хайраа илгээе. Чамдаа би хайртай.
Subscribe to:
Posts (Atom)