Tuesday, April 12, 2011

Намба гэрэлтсэн хорин нас


Сайн байна уу? Миний сэтгэлд татсан мөнхийн солонго минь .чамдаа би шинэ оны гэрэл гэгээ бадарсан анхны өдөртэй хамт сэтгэлийнхээ гал халуун хайраа илгээж сууна. Бодолд бэлчсэн дурсамж эргэж нэг хөврөхөд тэр нэгэн хайрын азтөй учрал бүр тодрон тодрсоор л ...
Намрын сүүлчийн навчис цасан ширхэг хөтөлсөөр одсон тэр нэгэн өдөр чамтай би учирсан.зүүдэн юм шиг алаг нүд сэтгэлд дотнохон цагаахан инээмсэглэл тэгэхэд би арван зургаахан настай байсан.
Хонхны дуутай ижилдэн дассан сургуулийн саруул танхимд хаврын яргуй өвлийн сардаа нүдлээд насанд ганцхан тохиох анхны хайр минь надад ирсэн.чамтайгаа би дэндүү тэнгэрлэг насныхаа дэндүү цайлган үедээ учирсан. Яг тэр үеэс хойш дөрвөн хаврын баяр дагуулсан шувуудыг угтаж дөрвөн намрын гуниг дагуулсан шувуудыг үдлээ.
Нар тосон гүйсэн сурагч нас минь намба гэрэлтсэн харцтай хорин насаар солигдлоо . хумсны толио шиг амьдрал сүүдэрт хулдуулж гунихраад л насны ганцхан хайр минь чамайгаа санан бэтгэрээд л... Нандин итгэлийнхээ чандад байгаа чинийхээ дүрийг толидож суухдаа нанчид хааяахан хүртчихээд шүлэг тэрлэдэг болсон. Миний алаг нүдэн амьдрлын утга учир минь чамдаа би хавар хаврын цэнхэр яргуйг дууч урины шувуудын хамт хэзээ ч мөхөшгүй тэнгэрлэг ариун хайраа илгээе. Чамдаа би хайртай.

No comments:

Post a Comment